COSMX.mn сайт нь ГРИЙН СОФТ ХХК -ийн албан ёсны веб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг веб сайтаар бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

Хэрэглэгч та веб сайтаар үйлчлүүлэхээсээ манай өмнө үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр онлайн худалдан авалт хийж эхэлнэ. Энэхүү веб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно. Барааны мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшууллын үнэн зөвийг компани бүрэн хариуцна. Захиалагч нь веб сайтын талаар санал гомдол, шинэ санал, шүүмж зэргийг вебийн журмын дагуу холбогдох хаягаар илэрхийлэх, илгээх эрхтэй.

Хэрэглэгч нь COSMX.mn сайтаар үйлчлүүлэхдээ бүртгүүлсэн байна.Дэлгэрэнгүй мэдээлэл авах, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч веб бүртгэлд өөрийн мэйл хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөнө.

Захиалагчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдал, хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хамгаална.

Захиалагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд захиалагч бүрэн хариуцлага хүлээнэ. Нэг хэрэглэгч нэг л мэйл хаягаар бүртгүүлэх эрхтэй.

Ашиглагдсан мэйл хаяг дахин өөр бүртгэлд ашиглах боломжгүй байна.

Сайтад байршуулсан онлайн үнэ нь НӨАТ шингээсэн жижиглэнгийн үнэ байна

COSMX.mn - с бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа заагдсан төлбөрийг 100% төлсний дараа захиалга баталгаажиж хүргэлт хийгдэнэ.

Төлбөр дутуу төлөгдсөн тохиолдолд хүргэлт хийгдэх боломжгүй.

Төлбөр нь илүү төлөгдсөн бол хэрэглэгчийн хүсэлтийн дагуу COSMIX нь ажлын 3 өдөрт багтаан хэрэглэгчийн дансанд буцаан шилжүүлнэ.

Төлбөрийг дансаар, банк хоорондын шилжүүлэг болон дараах онлайн төлбөр тооцооны систем ашиглан хийж болно.

Интернэт доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгааны саатал, хэрэглэгчийн буруутай, алдаатай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал гарсан тохиолдолд COSMIX BEAUTY MONGOLIA хариуцах боломжгүй.

Хэрвээ та захиалгаа цуцлах, буцаалт хийх хүсэлтэй байгаа бол доорх журам, заавартай танилцана уу

Хэрэглэгч та захиалга хийхдээ сонголтоо зөв хийх үүрэгтэй бөгөөд буруу сонголт хийсэн, хүргэлтийн хаяг, мэдээллээ алдаатай оруулсан тохиолдолд бүтээгдэхүүнийг солих, буцаах боломжгүй мөн хүргэлттэй холбоотой үүсэх нэмэлт зардлыг хэрэглэгч өөрөө 100% бүрэн хариуцна. Cosmix beauty Mongolia зөвхөн алдаатай, дутуу, гэмтсэн захиалгад нэмэлтээр гарах хүргэлтийн зардлыг хариуцна.

Бүтээгдэхүүний орц найрлагаас харшлах, хамт хэрэглэж буй бүтээгдэхүүнтэй тохирохгүй байх магадлалтай тул та худалдан авалт хийхээсээ өмнө орц найрлагын дэлгэрэнгүй мэдээлэлтэй сайн танилцана уу.

Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулах зүйл гарвал веб сайтын хэрэглэгчийн утас болох 80907070 эсвэл мэйл [email protected] -рүү холбогдож лавлагаа авч болно.

Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.

Бүтээгдэхүүний чанар, бүтцэд өөрчлөлт орсон:  Захиалсан бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн гарт очихдоо хагарсан, гэмтсэн, үйлдвэрийн алдаатай, бүтэц чанар өөрчлөгдсөн тохиолдлыг хамруулна. (Бараа бүтээгдэхүүний сав баглаа бүрэн бүтэн байх, бүтээгдэхүүний дүүргэлт 95%-аас багагүй байх)

Бүтээгдэхүүнээс харшилсан: Энэ тохиолдолд зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс болж харшилсан гэдгийг батлах Мэргэжлийн харшлын эмчийн бичиг, худалдан авалтын баримтыг үндэслэн буцаан олголтыг хийнэ.

Дээрх 2 тохиолдолд хэрэглэгч Буцаалт хийх хүсэлтээ захиалга хүргэгдсэнээс хойш 48 цагийн дотор гаргах эрхтэй. Буцаалтыг хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор хэрэглэгчийн дансанд шилжүүлнэ. Буцаах бүтээгдэхүүнийг авах зардлыг Cosmix Beauty бүрэн хариуцна.

Хэрэглэгч өөрөөс шалтгаалсан асуудлаас болж бүтээгдэхүүнийг зайлшгүй буцаах шаардлагатай тохиолдолд бүтээгдэхүүний үнийн дүнгээс 10%-ийн шимтгэл, мөн үнэгүй хүргэлтээр авсан бол хүргэлтийн төлбөрийг суутгаж, буцаалтын барааг ирүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор хэрэглэгчийн дансанд шилжүүлнэ. Буцаалт хийх хүсэлтээ захиалга хүргэгдсэнээс хойш 24 цагийн дотор гаргах эрхтэй. Хэрэглэгч буцаалт хийхдээ өөрийн биеэр дэлгүүрт авчрах ба тухайн бараа нь дахин худалдаалах боломжтой байх ёстой. (Сав баглаа боодол бүрэн бүтэн, лацыг гэмтээгээгүй, дахин худалдах боломжтой байх)

Нүүр будалтын бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүний хүргэлтийн явцад гэмтсэн, үйлдвэрлэлийн алдаа гарснаас бусад тохиолдолд буцаах боломжгүй тул та өнгө сонголт, бүтцийг сайн судалж худалдан авалт хийнэ үү.

Та буцаалт хийх хүсэлтээ Cosmix пэйж хуудасны чатаар илгээх, 80907070 утсаар ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд холбогдох эсвэл хаягаар [email protected] мэйл илгээнэ үү.

Хэрэглэгч нь захиалсан бараа сэтгэлд нийцээгүй, захиалгаас зөрүүтэй тохиолдолд уг захиалгаа 24 цагийн дотор буцаалтын нөхцөлийн дагуу буцаалт хийж болно.

Худалдан авсан бүтээгдэхүүн задраагүй (баглаа боодол нь муухай болоогүй) тохиолдолд худалдан авсан өдрөөс хойш 72 цагийн хугацаанд буцаах боломжтой (буцаалтад гарах нэмэлт хүргэлтийн зардлыг хэрэглэгч бүрэн хариуцна эсвэл дэлгүүр дээр ирж, буцаалт хийх боломжтой).

Худалдан авсан бүтээгдэхүүн задраагүй (баглаа боодол нь муухай болоогүй) тохиолдолд худалдан авсан өдрөөс хойш 72 цагийн хугацаанд буцаах боломжтой (буцаалтад гарах нэмэлт хүргэлтийн зардлыг хэрэглэгч бүрэн хариуцна эсвэл дэлгүүр дээр ирж, буцаалт хийх боломжтой).

Хэрэглэгч захиалгыг хэсэгчлэн болон бүрэн цуцлах, барааг өөрчилснөөс үүдэн мөнгөн буцаалт хийх бол хэрэглэгч өөрийн Овог, Нэр, захиалгын дугаар, буцаан олголт авах дансны дугаар зэрэг мэдээллийг [email protected] мэйл, хаяг руу илгээх бөгөөд захиалгын дугаар, утас, мэйл, хүргэлт хийгдсэн хаяг зэргийг заавал үнэн зөв бичиж илгээнэ. Дээрх мэдээлэл гүйцэд илгээж байж таны буцаан олголт хийгдэнэ.

Худалдан авагчаас шалтгаалан бараа гэмтсэн, бохирдсон, чанараа алдсан тохиолдолд, Сав баглаа боодол онгойлгосон, шошго авсан болон эвдэрч гэмтсэн тохиолдолд, Буцаалтын мэдээллийг бүрэн дүүрэн илгээгүй тохиолдолд буцаалт хийгдэх боломжгүйг анхаарна уу. Буцаалттай холбоотой мэдээллийг хэрэглэгчийн 80907070 утсаар холбогдож авна.

Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.

ХАжлын өдрүүдэд хийсэн захиалгын төлбөр баталгаажиж хүргэлтэнд шилжих хугацаа 1-2 хоног

Амралтын өдрүүдэд хийсэн захиалгын төлбөр баталгаажиж хүргэлтэнд шилжих хугацаа дараагийн ажлын өдрөөс хойш 1-2 хоног

Хүргэлтээр захиалсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн заасан хаягт хүргэж үйлчилнэ.

Cosmix.mn нь хэрэглэгчийн захиалгын бараа баталгаажсаны дараа Улаанбаатар хот дотор Ням гарагаас бусад өдөр 24-48 цагийн дотор хүргэнэ. Хөдөө орон нутагт ажлын 3-5 хоногт хүргэнэ.

100,000₮- с дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй. 100,000₮- с доош худалдан авалтад хүргэлтийн үнэ 6’000₮

Хүргэлтийг барааны жин, овор хэмжээнээс үл харгалзан хүргэнэ.

Хямдрал урамшуулалтай болон баярын үед ачаалал ихэсвэл хүргэлтийг 3-4 хоногт багтаан хүргэнэ.

Хэрэглэгч амралтын өдрүүдэд /бямба, ням гараг, бүх нийтийн амралтын өдөр/ захиалга хийсэн тохиолдолд хүргэлтийг ажлын өдөр эхэлснээс хойш 24 цагийн дотор хүргэнэ.

Хэрэглэгчийн хүргүүлэхийг хүссэн бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот дотор бүсчлэлийн дагуу 6,000 төгрөгөөр хүргэж өгнө. Хөдөө орон нутгийн хүргэлтийн зардлыг хэрэглэгч бүрэн хариуцна.

Онлайн захиалгын веб сайтад байрласан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт очих хүртэлх сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг компани хариуцна.

Хэрэглэгч хүргүүлэх хаяг болон холбоо барих утасны дугаарыг үнэн зөв өгөх шаардлагатай бөгөөд холбоо барих утасны дугаарыг захиалга очих хүртэл нээлттэй байлгах үүрэг хүлээнэ. Хэрэглэгчийн утас холбогдоогүйгээс хамааран дахин хүргэлт хийгдэх бол гарах зардлыг хэрэглэгч өөрөө хариуцна.

Захиалагч бараагаа хүлээн авахаар бүртгүүлсэн хаяг дээр байгаагүйгээс үүдсэн давтан хүргэлтийн зардлыг захиалагч төлнө. Нэг удаагийн хүргэлтийн үнэ 6’000₮ байна.

cosmix.mn онлайн дэлгүүрээс худалдан авсан бүтээгдэхүүнийг хүргэлт гарахаас өмнө цуцлах тохиолдолд Онлайн худалдааны мэргэжилтэнтэй холбогдож цуцална.

...

Хэрэглэгч системд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон Хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй.

cosmix.mn нь таны хандах эрхийг ашиглан таны мэдээлэлд нэвтрэх боломжгүй болно.

cosmixmn сайт нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй бөгөөд зөвхөн худалдан авсан бараа бүтээгдэхүүний захиалга түүнийг хүргэж өгөх, бүтээгдэхүүн үйлчилгээний урамшуулал, хөнгөлөлт, шинэ бүтээгдэхүүний мэдээлэл санал болгох, танилцуулах зорилгоор ашиглана.

Хэрэглэгч өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн нууцлал, аюулгүй байдлыг зөвхөн өөрөө хариуцах бөгөөд нэвтрэх нэр, нууц үгээ ямар ч тохиолдолд гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүрэгтэй.

Хэрэглэгч өөрийн буруутай үйлдлээс хамаарч нэвтрэх нэр, нууц үгээ бусдад мэдэгдэж, үүнээс үүссэн хохирол, хариуцлагыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.